Германы оролцогчид KLARO GmbH
KLARO GmbH

KLARO GmbH

Бутикийн дугаар: A24
www.klaro.eu

Бидний тухай

Бид 2001 оноос хойш бохир усны шийдлийг зах зээлд тасралтгүй нийлүүлэн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлд мэргэшихийн зэрэгцээ бохир усыг биологийн аргаар цэвэрлэх боломжит хамгийн уян хатан загваруудыг хөгжүүлж, өндөр чанартай хянах хайрцагт байрлах удирдлагын хэсгийн технологийг сайжруулсаар ирлээ. Технологи хөгжүүлэхдээ бид Үр ашиг-Удаан эдэлгээ-Байгаль орчин/Тогтвортой байдал гурвыг чухалчилдаг.

Герман загвараар бүтээгдэж, Герман улсад үйлдвэрлэгддэг KLARO-ийн технологи хэдийнээ 800,000 гаруй хэрэглэгчийн итгэлийг хүлээж, дэлхий даяар 80 гаруй улсад нийт 125,000 гаруй KLARO цэвэрлэх байгууламж суурилагджээ.

Бид таны шаардлагад нийцүүлэн хамгийн оновчтой, үр ашигтай шийдлийг гаргаж, бага овроос том оврын цэвэрлэх байгууламж хүртэлх сонголтонд зөвөлгөө өгч, хүргэлт, суурилуулалтыг тухайн улс, орон нутаг бүрт манай чадварлаг хамтрагч байгууллагуудын хамт хийхээс гадна, таны KLARO цэвэрлэх байгууламжийн найдвартай ажиллагааг хангах засвар үйлчилгээг мөн хийж байна.

Хаяг

KLARO GmbH
Spitzwegstr. 63
95447 Bayreuth
Germany

Утас:  +49 921 16279185
Эйч Си ЭС ХХК
Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Усны гудамж 28, Роял товер 806 тоот
14252 Улаанбаатар
Mongolia

Цахим шуудан: info@hcs-mongolia.com
Утас:  +976 88 111801
Интернэт: www.hcs.mn

website_contact_person:

Rainer Heichel
Цахим шуудан: r.heichel@klaro.eu
Утас: +49 160 6986880

Dipl. Ing. Enkhbayar Jargalsaikhan
Цахим шуудан: enkhbayar@hcs-mongolia.com
Утас: +976 88 111801

Бүтээгдэхүүнүүд ба үйлчилгээнүүд

KLARO GmbH нь бохир усанд SBR (Sequencing Batch Reactor) процес ашиглан байгаль орчинд сөрөг нөлөөгүй, бүрэн биологийн цэвэрлэгээ явуулах төвлөрсөн бус цэвэрлэх байгууламжийн шийдэл хөгжүүлж, үйлдвэрлэж байна. Хоногт 0.6 м³ -ээс 750 м³ (4 - 5.000 PE) хүртэл бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн сонголтуудтай тул нэг амины орон сууцаас эхлэн 5000 хүртэлх оршин суугчтай хот, суурингийн хэрэгцээнд тохиромжтой.

Төсөл тус бүрд зориулсан тусгай дизайныг манай инженерүүд удирдан зохион байгуулж, боловсруулдаг.

Мөн хэрэгцээндээ тохирох тос болон хөнгөн-дэгдэмхий шингэнийг ялгах сепараторуудаас сонгох боломжтой.

Бүх бүтээгдэхүүн Герман улсад зохион бүтээгдэж, үйлдвэрлэгдэн дэлхий даяар хүргэгдэж байна.

My German Pavilion

  • Manage your personal profile here and enter your desired business contacts to German companies
  • Keep an eye on the trade fairs, German exhibitors and products that are of interest to you
  • Receive an e-mail notification on relevant upcoming German trade fair presentations
Sign up now